Богдхан ууланд гарсан түймрийг цурамд оруулжээ

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:Aluungua/813966150_1071764855572634_6713834135557124064_n.jpg

Богдхан уулын дархан цаазат газрын Төрхурахын амны дээд эх, Их Халзан гэх газарт өчигдөр 13:15 цагийн орчимд ойн түймэр гарч, Баянзүрх, Налайх дүүргийн онцгой байдлынхан, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны албан хаагчид болон ойн "Мото кросс" клубийн залуус хамтдаа түймрийг цурамд оруулжээ. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 6 га орчим талбай өртөж шатсан талаар ОБЕГ-ынхан мэдээллээ.