ОБЕГ: Гурван аймагт гарсан таван гал түймрийг бүрэн унтраалаа
00

Дорнод, Сүхбаатар, Булган аймагт бүртгэгдсэн ой, хээрийн таван гал түймрийг бүрэн унтраалаа.
Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол суманд хоёр, Баянтүмэн суманд нэг, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд тус бүр нэг түймэр гарсан байна. Намрын улиралд өвс ургамал хатаж, салхины нөлөөгөөр гал богино хугацаанд тархах эрсдэл нэмэгддэг.
Иймд иргэдийг ой, хээрт зорчихдоо ил задгай гал түлэхгүй, асаасан гал, тамхи, шүдэнз, цог нурмыг бүрэн унтраахыг ОБЕГ-аас анхаарууллаа.



