ОХУ-аас хил давсан түймрийг нисдэг тэргээр унтрааж байна

Нийгэм
Ariunjargal
Унших: 1 мин
00
legacy:2026/09/45874.jpg

Улсын хэмжээнд өнөөдөр буюу есдүгээр сарын 16-ны 15:00 цагийн байдлаар Булган, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүрэгт нийт 7 ой, хээрийн түймэр бүртгэгджээ.

Үүнээс Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Жаргалантын ам”-д гарсан түймрийг цурамд оруулсан бол үлдсэн зургаан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд ОХУ-ын нутгаас хил даван орж ирсэн ойн түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр алба хаагчдыг түймрийн голомтод хүргэж, ажиллаж байна.

Мөн Дорнод аймгийн Баянтүмэн, Халхгол сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум болон нийслэлийн Баянзүрх дүүрэгт гарсан түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага болон мэргэжлийн ангийн 151 алба хаагч, 27 автомашинтайгаар ажиллаж байна.