Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг Улсын комисс хүлээж авлаа
00

Өнөөдөр Улсын комисс Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг хүлээн авчээ. Тус цэцэрлэг нь нийт 1041.62 м.кв талбайтай, нэг давхар, гурван блок бүхий барилга юм. Төмөр бетон цутгамал арагт бүтээцтэй, дулаалгатай металл хавтан фасад болон хавтгай дээврийн шийдэлтэйгээр баригдсан гэж албаныхан мэдээллээ.



