ЦЕГ-ын дарга Ж.Болд тэргүүтэй хуулийнхан Ерөнхийлөгчийн өрөө рүү орлоо

Улс төр
Turbat
Унших: 1 мин
30
legacy:bold general/MPA PHOTO 2021-7779.jpg

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг харьяа байгууллагынх нь зарим удирдлагуудын хамт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэн.

Учир нь өнгөрсөн даваа гарагт ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсаманд мэдээлэл хийж, "ХЗДХ-ийн сайдыг хууль бус томилгоонууд шаарддаг. Жолоочийнхоо эхнэрийг Төр хурах сувиллын дарга, дүүгээ Архангай аймгийн шүүхийн шийдвэрийн дарга болгуулсан. Хууль бус томилгоог нь биелүүлэхгүй бол хэл амаар доромжилж, шахаж дарамталдаг" хэмээн мэдээлсэн.

Харин ХЗДХ-ийн сайд ШШГЕГ болон цагдаагийн албан хаагч нарын нэрийг дурдаж, хууль бус үйлдлүүдийг хэрхэн яаж хийж байсан талаар нь мэдээлсэн юм.

Тэгвэл дөнгөж сая ЦЕГ-ын дарга Ж.Болд тэргүүтэй хуулийнхан Ерөнхийлөгчийн өрөө рүү орлоо. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.