Хурандаа нар улстөрчдөөс БОХИР байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 2 мин 1 сек
120
legacy:2026/09/808763279_1079542044678629_8648449500647691792_n.jpg

Өнгөрөгч өдрүүдэд хамаг л болж, бүтэхгүй бүхний "төв цэг" болж яригдсан ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхан өчигдөр олон нийтийн өмнө гарч ирлээ. Гэхдээ түүний хэрэг наймаалцсан, удган Б.Булнайд хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан, хуулийнханд дарамт үзүүлж жолоочоо даргаар томилуулсан зэрэг мэдээллүүдэд хийсэн тайлбараас нь давсан сэдэв энд хөндөгдөв.

Тодруулж хэлбэл, монголд бий болсон гэх МАФИЖСАН СҮЛЖЭЭ

С.Амарсайханы ярьснаар энэ мафийн сүлжээнд улс төрчид, бизнесийнхэн төдийгүй хууль хүчний байгууллагын удирдлагууд ч татагдан орсон гэх. Үнэндээ энэ бол цоо шинэхэн сэдэв биш. Хэдийнээсээ хар тамхи, мөрийтэй тоглоом, хууль бус олборлолт, элдэв гүтгэлэг бүрийн ард хууль хүчнийхэн, хурандаа нар өөрсдөө байдаг гэж явган яриа улиг болтлоо яригдаж ирсэн нь үнэн. Товчхондоо, хуулийн байгууллагад суусан "нууц ноёнтнууд" тэмцэх ёстой хүмүүстэйгээ нэг халаасанд орж, үүрэг даалгавар өгч авалцаж цаашилбал "Хэргийг нь битгий мөрд, хаа зогсоо" гэдэг үүргийг ч өгдөг гэнэ. Хариуд нь мэдээж халаас нь зузаарна. Үнэхээр ч ийм бохир аргаар, ийм зүй тогтлоор халаас нь зузаардаг юм бол хөрөнгөжсөн хурандаа нар гэх хэллэг үүсэлгүй яах вэ дээ.

Нөгөө талдаа хэрэг шийдэх эрх мэдэл ч үгүй "хурган" дарга нар ийм асуудалд жижиг рольд л тоглоно. Гол ролийг томчууд нь гүйцэтгэдэг гэсэн үг юм. Харин С.Амарсайхан энэ мафийн жижиг "жараахай"-нуудыг мэдэгдэлдээ дурдаад амжина лээ. Экологийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байгаад өнгөрөгч сард чөлөөлөгдсөн Б.Оюутболд. Түүнийг ардаа алтны уурхайтай, төрийн өндөр албан тушаалтнуудын улс төрийг санхүүжүүлдэг гэв. Тэр байтугай уулын аман дээр цагдаа зогсоочхоод хууль бус олборлолт явуулдаг байсан ч гэх.

Өөр нэгэн жишээ. Хуурамч гомдол гаргаж жирийн нэг бизнес эрхлэгч залууг шоронд хориулчихсан гэх "Урьхан"-ы Б.Чинбаттай холбоотой хэргүүд нь нийгэмд гарахад өнөө л цагдаа, прокурор, шүүхийн хөрөнгөжсөн хурандаа нарыг хөдөлгөдөг гэх яриа хөвөрч байсан нь саяхан. Ингэхдээ хүн дээрэмдэж хөлжсөн хэргүүдийг нь хуулийнхан "зохицуулж өгдөг" байсан юм биш үү гэх хардлага ч үүсээд амжсан.

Эцэст нь, С.Амарсайханы дэлгэсэн зүйлс үнэн бол, үнэхээр бохир бүхний ард хуулийнхан өөрсдөө байгаа бол асуудал ганц, хоёр “хөрөнгөжсөн хурандаа”-гаар дуусахгүй. Энд хөрөнгөжсөн хурандаа нарыг хөрөнгөжүүлдэг нөхдүүдийн асуудал ч давхар яригдах учиртайг санах нь зүй биз ээ. Ер нь тэгээд бид хэдэн их наядаар нь идэж, улсаа тонож байна гэж улстөрчид дээр л цамнадаг болохоос үнэндээ тэднээс "бохир тоглодог" нөхдүүд хуулийн байгууллагын дээвэр дор нуугдаж суучхаад, хэрж бий болгосон сүлжээгээ удирдаад явсан юм биш биз...

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн15 хоног өмнө

    Улсын төсвөөр бүх зардал амьдралаа тэтгүүлж байж яагаад шударга ажиллаж чаддаггүй цагдаа нөхдүүд минь ээ

  • З
    Зочин15 хоног өмнө

    Жинхэн бохир бол намчин өлөнгүүүд эр эм цүнхчингүүд ичих зовох нүүргүй шуналт бузрууд

  • Э
    Эби19 хоног өмнө

    Эби мөнгөлөг хурандаа нар гэж анх зарлаад байсан, улс орны биш улс төрчдийн хамгаалалт болсон нь ортой л үг байж.

  • З
    Зочин19 хоног өмнө

    Хөрөнгөжсөн хурандаа нараа дийлэхгүй бна ш дээ Монголын төр

  • З
    Зочин19 хоног өмнө

    Ямар их хүмүүс бохир салбараас болж амь амьдралаараа хохирч хэлмэгдсэн бол хөрөнгөжсөн хурандаа нар гэх хоч гарч байхав дээ монгол биш монголжсон салбар болсны гор байх даа

  • З
    Зочин19 хоног өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин19 хоног өмнө

    Системийн өөрчилөлт хийх цаг болсоон. Эд нар яаж даварч, зоргоороо авирлаж байгааг дарга нар мэдэх авч өөрсдөө нээнтэгэнд орчихсон байдаг тул яаж ч чаддаггүй. Ийм ардчилал байга даа.

  • З
    Зочин19 хоног өмнө

    Хөөрхий нөгөө муу Булгантуяа чинь биш энэ гёнёрал хурандаанууд чинь харин төрийн эрхийг авч мэдэхээр болчихсон Юм биш үү аймаар юм

  • З
    Зочин19 хоног өмнө

    Yuch hdeggui ene generali ,huranda nar buduun gahainuud bje.!!

  • З
    Зочин19 хоног өмнө

    Мафийн системд орчихсон нохдууд

  • З
    Зочин20 хоног өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • Я
    яана даа20 хоног өмнө

    Хуулийн байгууллагуудаа үндсээр нь цэвэрлэх цаг болсон.