И-баримтын сугалааг өнөөдөр 13.00 цагт явуулна
00

И-баримтын энэ оны наймдугаар сарын баримтыг тохируулах сугалаа өнөөдөр буюу есдүгээр сарын 16-ны 13:00 цагт зохион байгуулагдана.
Сугалаанд наймдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, И-баримтын системд бүртгүүлсэн төлбөрийн баримтуудыг хамруулах юм. Иймд иргэд наймдугаар сард худалдан авсан баримтаа системд бүртгүүлсэн эсэхээ шалгаж, сугалаанд оролцох боломжтой.



