С.Амарсайхан: ЦЕГ, ШШГЕГ-ын дарга нар “Хар тамхины хамгаалагч“ болсон

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
30
legacy:Aluungua/MPA45119.jpg

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан түүний эсрэг мэдээлэл хийсэн ШШГЕГ-ынхан болон Г.Занданшатар арын хууль бус үйлдлийн талаар баримт дэлгэж, мэдээлэл хийлээ. Тодруулбал, тэрбээр

Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа А.Намсамандтай нийлж гантиг чулуун ордыг ашиглах зорилгоор ШШГЕГ-т үүрэг өгсөн. А.Намсаманд энэ асуудлаар 7-р сард миний өрөөнд орж ирээд "Хувийн компани оруулж өгөөч" гэж байгаад, надад загнуулж хөөгдөөд гарсан.

Экологийн цагдаагийн албаны дарга асан Б.Оюутболд ардаа алтны уурхайтай, төрийн өндөр албан тушаалтнуудын улс төрийг санхүүжүүлдэг, уулын аман дээр цагдаа зогсоочхоод хууль бус олборлолт явуулдаг учраас би энэ оны 8-р сарын 26-нд албаныханд үүрэг өгөхөд

14 хоногийн дотор 21 гэмт хэрэг, 60 зөрчил илрүүлсэн.

Жишээ нь, хууль бус алт олборлолтоор 500 тэрбум төгрөг "Угаасан" мөн 300 тэрбум төгрөгийн татар төлөөгүй, 5 тэрбум төгрөгийн хахууль өгсөн, цагдаагийн алба хаагчдыг болон намайг хүртэл хүмүүсээр дамжуулж хахуульдах гэж оролдсон. Энэ хэрэгт ЦЕГ, ШШГЕГ-ын албан тушаалтнууд бүгд холбоотой. Тэд "Хар тамхины хамгаалагчид" болсон гэж мэдээллээ.