О.Цогтгэрэл: УИХ-ын дарга аа, та МУ-ын хуулийг дээдэлж ажиллах юм уу, үгүй юм уу

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
10
legacy:Tsogtgerel gishuun/tsogtg.png

УИХ дахь АН-ын бүлэг 2027 оны төсөв болон төсвийн хүрээний асуудлаар гурав хоногийн завсарлага авлаа. Завсарлага авах үндэслэлтэй холбоотойгоор бүлгийн дарга О.Цогтгэрэл "УИХ-ын дарга аа, та МУ-ын хуулийг дээдэлж ажиллах юм уу, үгүй юм уу. Төсвийн хүрээгээр 36 их наядаас их төсөв өргөн барих боломжгүй байтал 43 их наядын төсөв хүлээж авсан чинь хуулийн зөрчил шүү дээ" гэв. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга С.Бямбацогт "О.Цогтгэрэл дарга аа, хэдүүлээ улсын төсөв батлах ажил дээрээ ажил хэрэг хандъя" гэв.