ЧУУЛГАН: АН-ын бүлэг 2027 оны төсөв болон төсвийн хүрээний асуудлаар гурав хоногийн завсарлага авлаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
10
legacy:2026/09/iakh.jpg

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж, улмаар үдээс хойшхи чуулганаар товд орсон хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлсэн. Гэвч УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд дээр гурав хоногийн завсарлага хүслээ. Эл хүсэлтийг УИХ-ын дарга хүлээн авч, завсарлага өглөө.