Ч.Лодойсамбуу: Н.Учрал огцроод, МАН дараагийн Ерөнхий сайдыг тодруулахгүй 30 хоновол УИХ тарна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
20
legacy:lodoisambuu gishuun/buleg deer.png

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Тэгвэл ирэх оны төсөв болон Ардчилсан намаас шаардаж буй Ерөнхий сайд Н.Учралын өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэхтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн байр суурийг сонслоо. Тэрбээр "Н.Учрал огцроод, МАН дараагийн Ерөнхий сайдыг тодруулахгүй 30 хоновол УИХ тарна. УИХ тарах нь ард түмэнд сайхан сонсогдох ч хэнд ч ашиггүй" гэв.