АН-ЫН БҮЛЭГ: 2027 оны төсвийн талаар Сангийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй хүмүүсийн танилцуулгыг сонсож байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
10
legacy:2026/09/809201485_1094992209733695_7210624137275072547_n.jfif

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Үүнтэй холбоотойгоор тов ёсоор УИХ-д суудалтай намын бүлгүүдийн хурал 11:00 цагаас товлогдоод байсан юм. Тэгвэл яг одоо УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Ингэхдээ төсвийн төсөлтэй холбоотойгоор Сангийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй албаныхны танилцуулгыг сонсож байна.

legacy:an buleg/811534029_1823351448678089_4817173421315230696_n.jfif