Жолоо барих эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо барьсан тохиолдол хоногт 12 бүртгэгджээ
ХоосонAriunjargalУнших: 1 мин
00

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр 2026 оны есдүгээр сарын 14-нд жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар дахин тээврийн хэрэгсэл жолоодсон 12 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд зааснаар 2.7-14 сая төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Иймд цагдаагийн байгууллагаас жолооч нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.



