Э.Бат-Амгалан: Солонго 1,2 төслийн сонгон шалгаруулалтыг цахимаар хийх учраас хүний нөлөөлөл орохгүй
Улс төр
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
10

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ үеэр ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангаас Солонго 1,2 төслийн талаар мэдээлэл авлаа. Тэрбээр "Солонго 1,2 төслийн сонгон шалгаруулалтыг аравдугаар сарын 10-наас 14 хоногийн хугацаанд цахимаар хийнэ. Мкв-ийн үнэлгээг 4 сая 428 мянган төгрөг гэж тогтоосон. Сонгон шалгаруулалт цахимаар явагдах учраас хүний нөлөөлөл орохгүй" гэлээ.



