Хаврын чуулганыг таслалтаараа тэргүүлсэн Д.Амарбаясгалан ээлжит чуулганд гадаад томилолттой гэх шалтгаанаар ирсэнгүй
20

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр /2026.09.15/ нээлтээ хийж байна. Тодруулбал, чуулганы эхний хуралдаан 87 гишүүн буюу 69 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тухайлбал, гишүүдээс өмнөх хаврын чуулганыг таслалтаараа тэргүүлсэн УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гадаад томилолттой гэх шалтгаанаар ирсэнгүй. Мөн хаврын чуулганаар хамгийн их чөлөө авсан гишүүдийн гуравдугаарт бичигдсэн УИХ-ын гишүүн Х.Баттулга эмнэлгийн чөлөө авч ирээгүй байна.



