Шадар сайд Н.Номтойбаяр Ерөнхий сайдтай холбоотой асуудалд Л.Энх-Амгалан, З.Мэндсайхан нарыг “ХАРДАВ“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
00
legacy:2025/09/nomtoibayar/nomt.jpg

Сүүлийн өдрүүдэд ЗГ-аас өргөн барьсан төсвийн тодотголоор Ерөнхий сайдын хамаарал бүхий хувийн сургуульд 3.5 тэрбум төгрөг хуваарилахаар тусгасан эсэх асуудал олны шүүмжлэлийг дагуулаад буй. Эл мэдээллийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон Сангийн сайд З.Мэндсайхан нар няцааж мэдээлэл хийсэн. Тэгвэл Шадар сайд Н.Номтойбаяр тухайн асуудалд Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон Сангийн сайд З.Мэндсайхан нарыг хардаж байгаагаа мэдэгдэв.

Тэрбээр "3.5 тэрбум бүү хэл 500 төгрөг байсан ч хянадаг биз дээ. Сангийн яам, Боловсролын сайд нь яагаад хянаагүй юм. Л.Энх-Амгалан сайд бүгдийг хольж, хутгаад бусдыгаа эвгүй байдалд оруулаад байна. Сайд нарын хариуцлагагүйн асуудал уу эсвэл зохион байгуулалттай асуудал уу гэдгийг шалгаж, тогтоох хэрэгтэй. Эд нараас болж миний ажиллаж байгаа ЗГ-ын нэр хүнд сэвтээд байна" гэлээ.