Л.Энх-Амгалан сайд Ц.Мөнхтуяа тэргүүтэй гишүүдийг барьцаалагдсан гэв үү
Улс төр
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
00

Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнгөрөгч өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд ороод буй Ерөнхий сайд хамаарал бүхий сургуульд санхүүжилт олгохоор төсвийн тодотголд тусгасан эсэх асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр "Өчигдөр л гэхэд нэг УИХ-ын гишүүн лайваар "Excel-ийн хүснэгт дотор нуугдсан байсан баримтыг би оллоо" гэх болчимгүй мэдэгдэл хийлээ. Энэ нөхдүүд барьцаалагдсан байна" гэв.
Эргэн сануулахад, Ерөнхий сайдтай холбоотой эл асуудлаар өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өгч, лайв хийсэн байдаг.



