Т.Доржханд: Үндэслэлгүйгээр ЗГ-ыг унагаж, дараагийн ээлжнийхэн засагтаа орно гэж байгаа бол ХҮН нам ЗГ-аа хамгаална
Улс төр
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
00

ХҮН намын зөвлөл өнөөдөр тов ёсоор хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй гишүүд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Шадар сайд Т.Доржханд "Үндэслэлгүйгээр ЗГ-ыг унагаж, дараагийн ээлжнийхэн засагтаа орно гэж байгаа бол ХҮН нам ЗГ-аа хамгаална. ХҮН нам гурван ч ЗГ-ыг хамгаалсан. Энэ зарчим дээрээ одоо ч байгаа. ХҮН намын рейтинг, 2027, 2028 оны сонгуулиа бодоод явбал зарчимгүй зүйл болох учраас хэлж ярьсандаа байна" гэлээ.



