Хотын дарга: Энэ өвөл эмнэлгийн коридорт хүүхэд хэвтүүлэхгүйн төлөө зорьж байна
Улс төр
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
00

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явц, 150150 тусгай дугаарт ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, өвөлжилтийн бэлтгэл, авто замын засвар, шинэчлэлийн ажлын явцын талаар хэлэлцлээ.
Энэ үеэр Хотын дарга Б.Пүрэвдагва "Энэ өвөл эмнэлгийн коридорт хүүхэд хэвтүүлэхгүйн төлөө зорьж байна. Тийм дүр зураг хармааргүй байна. Болж бүтэж байгаа газар очихгүй. Энэ долоо хоногийн сүүлээр дандаа хэцүү нөхцөл байдалтай газруудаар очъё" гэв.



