Хил хамгаалах байгууллагын 93 жилийн ойн хүрээнд “Иргэн төвт төрийн үйлчилгээ” өдөрлөг болж байна

Бусад
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
00
legacy:Nba talk yalalt/1001010000.jpg

Монгол Улсад орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 93 жилийн ой, “Хилчдийн өдөр”-ийг тохиолдуулан Өмнөговь аймагт “Иргэн төвт төрийн үйлчилгээ” өдөрлөгийг 2026 оны 09 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Нутгийн удирдлагын ордны нэгдүгээр давхарт зохион байгуулж байна.

Өдөрлөгийн хүрээнд хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаа, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг сурталчлан таниулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, шуурхай, ойр хүргэх зорилгоор мэдээлэл, зөвлөгөө болон холбогдох үйлчилгээг үзүүлж байна.

Тухайлбал, дараах үйлчилгээ, лавлагааг авах боломжтой.

Гадаад улсад зорчих эрхийн лавлагаа авах

legacy:Nba talk yalalt/012..jpg

Иргэний хилийн хоригтой эсэх тухай лавлагаа авах

Улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа авах

Хилийн боомтод нэвтрэх зөвшөөрөл авах

Хилийн цэргийн архиваас лавлагаа авах заавар, мэдээлэл авах

Хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа авах

Цалингийн лавлагаа авах

Ажилласан жилийн лавлагаа авах

Хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрөл авах заавар, зөвлөгөө мэдээлэл авах зэрэг үйлчилгээ үзүүлж байна.

legacy:Nba talk yalalt/010120100.jpg legacy:Nba talk yalalt/10425010.jpg