АН: Н.Учрал өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулж ирэх ёстой. Үүнийг бид шахаж ажиллана
ХоосонОргилмааУнших: 1 мин
00

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнөөдөр өглөө буюу УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны өмнө хуралдсан. Хуралдаанаас Ерөнхий сайд Н.Учралыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэх ёстой гэж үзсэн ба тус асуудлыг шахаж ажиллах чиглэлийг УИХ дахь АН-ын бүлэгт өгчээ. Эл асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн ба намын дарга О.Цогтгэрэл болон гишүүдийн зүгээс УТЗ-ийн шийдвэрийг дагахаа илэрхийллээ.



