Маргааш Улаанбаатарт 23 хэм дулаан, багавтар үүлтэй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
00
legacy:tsag agaar namar/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy.png

09-р сарын 13-ны 20 цагаас 09-р сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Туул голын хөндийгөөр 0...-2 градус хүйтэн, бусад хэсгээр +3...+5 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +22...+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +19...+21 градус дулаан байна.