Б.Баасанхүү “Их дуулга“-аас хүрэл медаль хүртсэнээр ДАШТ-д оролцох эрхээ авлаа

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:2024/07/bfdb.jpg

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн үргэлжилж байна. -48 кг-ын жинд МУГТ, Дэлхийн аварга, Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү барилдаж хүрэл медаль хүртсэн тухай бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн.

2024 оны Олимпын наадмаас хойш ээж болж спортоо түр завсарлаад байсан бол Монгол Улсад зохион байгуулагдсан "Улаанбаатар их дуулга" тэмцээнээс эхлэн олон улсын тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн тэрбээр Олимпын наадмаас хойш олон тэмцээнээс эхний медалиа хүртлээ. Б.Баасанхүү нь хүрэл медаль хүртсэнээр дэлхийн чансааны оноогоо нэмж, 116-р байрнаас 51-р байрт урагшилж, 10-р сард зохион байгуулагдах ДАШТ-д оролцох эрхтэй боллоо.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ж
    Жаамаа2026/09/13

    Эрх авсан бол одоо л шаргуу сайн бэлдэх цаг шүү,олон олон тэмцээн сорилгонд оруулаарай

  • З
    Зочин2026/09/13

    баяр хүргье...

  • B
    Bat2026/09/12

    Дэохийн аваргийн эрх биш шүү дээ. Үндэсний шигшээ багаасаа шалгар ч чадвал оролцох боломжтой л болж байгаа юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн чансааны оноогоороо 100 дотгош, тухайн улсын шигшээ багаасаа шалгарсан байх ёстой.

  • З
    Зочин2026/09/12

    ish, aolimpoos mungu avchaad. mongolchuud unen mya shde, uhsenii buhiin oron sda