Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох “Их дуулга“ тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:804648209_1457695276188866_8012625664117722710_n.jpg

Унгар Улсын Будапешт хотод энэ сарын 11-13-ны хооронд зохион байгуулагдаж буй Жүдо бөхийн Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Х.Цагаанбаатар дасгалжуулагчийн удирдлага дор 9 тамирчин хүч үзэж байна.

Өнөөдөр тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг, Эрэгтэйчүүдийн -60, -66 кг-ын жингийн тамирчдын барилдаан болж, -48 кг-ын жинд өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга, Олимпын мөнгөн медальт Бавуудоржийн Баасанхүү хүрэл медаль хүртэж дэвжээнээ эргэн эрэлт хийлээ.