С.Цэнгүүн: УИХ-ын гишүүд хүртэл жил бүр төсвийн задаргааг хайдаг. Гэтэл яамдууд хэвлэж тараасан материалаа зүгээр л сканердаад төсвийн задаргаа гээд явуулчихдаг

Улс төр
YanjindulamУнших: 1 мин
40
legacy:tsenguun gishuun/цэн.png

УИХ-ын гишүүдийн хувьд намрын чуулган бол ирэх оны төсвийг батлах чухал хариуцлагатай үе. Гэвч төсвийн хэлэлцүүлгийн үе шатанд төсвийн задаргаа буюу ил, тод нээлттэй байдалтай холбоотой асуудлууд ихээр хөндөгдөх болсон. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Цэнгүүн энэ чиглэлд Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барихад бэлэн болжээ. Түүнтэй хуулийн төслийн эргэн тойронд ярилцсанаа хүргэе-

Тэрбээр ярилцлагын үеэр "Төсвийн тухай хуульд заавал өөрчлөлт оруулж, төсвийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох ёстой. УИХ-ын гишүүд хүртэл жил бүр төсвийн задаргааг хайдаг. Гэтэл яамдууд хэвлэж тараасан материалаа зүгээр л сканердаад төсвийн задаргаа гээд явуулчихдаг. Төсвийн задаргаа, тооцоолол дутмаг байснаар татвар төлөгчдийн мөнгө хэн нэг даргын цавчаа болсон уу гэдгийг нарийн хянах боломжгүйд хүрдэг" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин21 хоног өмнө

    Үнэн зөв ярьдаг гишүүн шүү.Залуу хүн арай өөрөөр сэтгэнэ дэмжээд өнөөрэй

  • З
    Зочин22 хоног өмнө

    Царайлаг гэж жигтэйхэн хүүхэн шүү

  • О
    Осгон Баваасан22 хоног өмнө

    Зөв шүү. Задаргааг хуудас бүрээр баталгаажуулахгүй бол осолтой. Цэнгүүн зөв ярьсан. Хуудас бүрт хянасан, нийлсэн нэр, гарын үсэг байхад ч илүүдэхгүй. Бөөн дүн дотор юу ч явж мэднэ дээ.

  • З
    Зочин22 хоног өмнө

    Яг шулам төрийн ажлыг гацаагаад