ЕТГ: Баян-Өлгий аймагт хийх Ерөнхийлөгчийн уулзалт М.Нарантуяа-Нара гишүүний үүсгэсэн асуудалтай холбоогүй
80

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 14-нд Баян-Өлгий аймагт ажиллах талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл олон нийтийн дунд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн үүсгэсэн асуудалтай холбоотой гэх ойлголт төрөөд байгаа тул бид Ерөнхийлөгчийн Тамгын газраас тодруулга мэдээлэл авлаа.
Тодруулгад "Ерөнхийлөгчийн уулзалт нь М.Нарантуяа-Нара гишүүний үүсгэсэн асуудалтай холбоогүй. Бүтээн байгуулалтуудын ажлын явцуудтай танилцаж, нутгийн иргэдтэй уулзана" гэх тайлбарыг өгсөн юм.



