Төсвийн тодотголыг хэлэлцэх ТБХ, ЭЗБХ-ны хурал гишүүдийн ирцээс болж СААТЛАА

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
10
legacy:Chuulgan2026shine/irts.png

УИХ-аар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Энэ долоо хоногт байнгын хороодоор тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг явж буй. Тэгвэл өчигдөр 10.00 цагаас товлогдсон ЭЗБХ-ны хурал гишүүдийн ирц хүрээгүйгээс болж хойшилж, өнөө өглөөний 09.00 цагт товлогдсон. Мөн өнөөдөр 10.00 цагаас товлогдсон ч гишүүдийн ирцээс шалтгаалан одоог хүртэл эхлээгүй байна.

Сануулахад, Төсвийн байнгын хороог УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Эдийн засгийн байнгын хороог УИХ-ын гишүүн Б.Заяабал нар тус тус даргалж буй.