НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаярыг цагдан хорих санал шүүхэд ирсэн ч татгалзаж шийдвэрлэжээ

Улс төр
Darisuren
DarisurenУнших: 1 мин
20
legacy:niislel l.hosbayar/300A7666 copy.jpg

Бид өмнөх мэдээллээрээ Х.Нямбаатарын орлогч асан, одоо НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй Л.Хосбаярын гэр, ажлын байранд АТГ-аас нэгжлэг хийж, мөрдөн шалгаж эхэлсэн тухай мэдээлсэн.

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр, энэ сарын 9-ний өдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд Л.Хосбаярыг цагдан хорих санал ирсэн боловч шүүхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Дахин сануулахад, Л.Хосбаярыг Эрүүгийн хуулийн 22.1 буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэсэн үндэслэлээр шалгаж буй. Өмнөх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.