Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд нэгжлэг хийж, “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах“ гэх үндэслэлээр саатуулан шалгаж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
100
legacy:niislel l.hosbayar/hosoool.png

Х.Нямбаатарын үед нийслэлд хэрэгжиж эхэлсэн 24 мега төслийн санхүүжилт, гүйцэтгэл зэрэгт хяналт шалгалт хийх АТГ, ТЕГ, ЦЕГ хамтарсан тусгай ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулан ажиллаж буй.

Х.Нямбаатарын орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай эхнэрийнхээ хамаарал бүхий компанийн дансаар 6.6 тэрбум төгрөгийг шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдон цагдан хоригдож, өдгөө шалгалтын ажиллагаа үргэлжилж буй.

Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр, мөн өмнө нь Х.Нямбаатарын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан Л.Хосбаярын гэр, ажлын байранд нь өчигдөр АТГ-аас нэгжлэг хийж, улмаар түүнийг саатуулан шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1 буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" зүйл ангиар шалгаж эхэлжээ.

Тус заалтад "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ.

Дашрамд, Л.Хосбаяр одоо НИТХ-ын төлөөлөгчөөс гадна Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагчийн ажлыг хамт гүйцэтгэж буй.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин23 хоног өмнө

    Хүн шоолсны хариуд тусгай албанд элсүүлж суга өөд нь татна гэсэн Даанч худ гарууд бсан шивдэ

  • З
    Зочин24 хоног өмнө

    За баахан чанаргүй авто замын эзэн юм биз дээр хорооллын хуучин зам шиг овон товойн замууд хаа сайгүй Дэлхийн стандартаар зам

  • З
    Зочин24 хоног өмнө

    К

  • И
    Иргэг24 хоног өмнө

    Схд-ын 7-р хорооны засаг байсан хүн шдээ сдаа тоот бичиж мэддэггүй л сдаа ингээд явж бх гэж бүткүүүээ ллр

  • Б
    бактери24 хоног өмнө

    эзэн нянбактер-г хамтад нь шалгаачээ 500тэрбум ₮ хятад руу шилжүүлэд өөрөө гараад зайлцан нянбактер шалгагдах ёстой

  • З
    Зочин24 хоног өмнө

    Энэ нэг цүнх баригч буюу нам дагасан утсан хүүхэлдэй нар тэнгэрт ниснэ хүн танихаа байна дараа газардана гавлагдана торонд сууна томоо гэгчийн авлига өгнө төрийн албанд ажиллах эрх нь хязгаарлагдана тэгээд л хууль гууль болно хулгайч нар гэм зэмгүй үлдэнэ манай нийгэм ийм л байна даа

  • З
    Зочин25 хоног өмнө

    Энэ ойгүй их шуналтай авгай гэдэг шүү. Явсан мөр бүрээр нь мөшгөвөл их юм олж илрүүлэх байлгүй. Олон дотор 1-2 ийм шийдцэн шуналын тулам бх юм. Хорчин, шуналтай хүнийг төсвийн мөнгөнд ойртуулмааргүй бн! Ард түмэн хоолоо хасч татвар төлж байхад энэ авгай төсвийн мөнгөөр зоолж, төрөл арилжиж яваа нь ариун явдал уу? Сайд, дарга нар нь ч таарсан гарууд. Нямбао ХЗЯ-ны сайд болоод энэ авгайд санхүүгээ атгуулсан, дараа нь нийслэл рүү татаж авчирсан. Боловсролгүй, зарчимгүй, шуналаас өөр сэдэлгүй хүмүүст ард түмний хөрөнгийг атгуулж, шийдвэр гаргах, удирдах эрх мэдэл өгвөл ямар байдалд хүргэдгийг хангалттай харлаа.🤮 Одоо хариуцлагаа хүлээх цаг нь болсон!

  • T
    Tsagdan horij shalga25 хоног өмнө

    Za naad avgai chini terbutan boltson shuu! Sky garden geed mongoliin bayachuudiin hothond 5 terbumiin oron suutsand amidardag, bas tendee uilchilgeenii heden terbumiin obiyekttoi! Huuhed n geed neg muu peedger chatsaga dood fitnesst n nzuudiigaa deerelheed “ene minii hun, bi yaasan ch bolno” geh met tom tom yum yariad bj bgaa!

    • B
      Bold25 хоног өмнө

      Bodvol zahialgaar bichu

  • З
    Зочин25 хоног өмнө

    manaihan ih udaan yumaa buh yumaa nuutsnii daraa shalgaad yaahavdee