Төсвийн байнгын хороогоор төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ
Улс төр
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
00

УИХ-аар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Энэ долоо хоногийн даваа гарагт ээлжит бус чуулган нээсэн бөгөөд чуулган, байнгын хороодоор төсвийн тодотголыг хэлэлцэн, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлээд буй.
Тэгвэл өнөөдөр 10.00 цагаас УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, дээрх санал дүгнэлтүүдтэй танилцахаар товложээ.



