ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 13 сек
290
legacy:horih angi/IMG_6471.jpg

Сүүлийн өдрүүдэд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Дээрх мэдээллийг ШШГЕГ-аас няцааж дараах тайлбарыг хийлээ.

Тодруулбал "Дээр дурдсан мэдээлэл нь үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хоригдлын цалинтай ажлын байрыг 30 хувьд хүргэхээр тусгасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хоригдлуудын ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн, хоригдлыг цалинтай ажлын байраар хангаж, шагналын хоног олгон, бусдад учруулсан гэм хорын хохирол төлбөрийг барагдуулан ажиллаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 214.6. “Нээлттэй хорих ангийн хоригдлыг хорих байгууллага өөрийн болон өөрийн хувь нийлүүлсэн, хамтарсан хуулийн этгээдэд, эсхүл бусад хуулийн этгээдтэй гэрээ байгуулан зохих хяналттайгаар хөдөлмөрлүүлж болно”, 217.1. “Нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа хорих ялын 50-иас дээш хувийг эдэлсэн хоригдлыг харуул хамгаалалтгүй, 50-иас доош хувийг эдэлсэн хоригдлыг хорих ангийн өөрийн үйлдвэрлэл болон хорих ангиас гадуур прокурорын зөвшөөрлөөр гэрээний үндсэн дээр харуул хамгаалалттай хөдөлмөрлүүлж болно” гэж тус тус заасны дагуу гэрээг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй цалин хөлстэй ажиллуулахыг зөвшөөрдөг.

Мөн хорих анги, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд Прокурорын байгууллага, Хүний эрхийн үндэсний комисс хяналт тавин ажилладаг. Иймд хорих байгууллагын удирдлага, алба хаагчид хоригдлыг зөвшөөрөлгүйгээр гадна хэсэгт болон цалин хөлсгүйгээр хөдөлмөр эрхлүүлэх боломжгүй. Дээрх асуудалтай холбогдуулан Прокурорын байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа болно" гэлээ.

Хуваалцах:290

СЭТГЭГДЭЛ (29)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    ШШГЕГ т маш их ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс ажилладаг.Шүүхийн шийдвэрийг биелүүлдэг биш мушгин гуйвуулж,идэж шамшигдуулдаг газар.Шалгах хэрэгтэй, их юм гарна.

  • Х
    Ха ха ха

    Шударга гэгддэг Ц.Нямдоржоор үргэлжилж буй амбаараа бариулдаг шоронгийн дарга, жрх мэдэлтнүүлийг яалтай билээ.

  • Л
    Ландагын дүү Пандага

    Хорих

  • З
    Зочин

    Үнэн шүү худлаа дараад бна

  • Z
    zochin

    barisan bdagbol yahuu shuhiin shudweriihen lalriin garuud shde

  • Z
    Zochin

    Дүүргүүдийн ШШГГазарыг энгийн үйлчилгээний газар болговол таарна зарим нь бүр даварцан хүнд сурталтай новшнууд бна шүү

  • Л
    Лувсан Эрдэнэбат

    Нийгэмд онц аюултай рецидивист хүнд гэмт хэрэгтэн этгээдүүдтэй өдөр шөнөгүй нүүр тулан ажиллаж байгаа Төрийн тусгай албан хаагчид Та бүхэндээ баярлалаа!

  • З
    Зочин

    Аль ч шоронд албан хаагчид ял эдэлж буй хүмүүсээр өөрсдийн хувийн ажлаа хийлгэдэг нь бичигдээгүй хууль болсон байдаг нь хэвийн үзэгдэл юм даа Үүнийг мэдсэн ч мэдээгүй царайлдаг албан тушаалтнууд байгаа цагт энэ бүх завхрал хэзээ ч арилахгүй

    • З
      Зочин

      Өөрөө ажилладаг эсвэл хоригдож байв уу

      • H
        Hishgee

        Yag yu geh geed baigan ter alban tushaaltnan ooroo yu medrel al min

  • З
    Зочин

    Ааль хэдийний л тэгдэг байсан шдээ. Одоо л нэг барьж гэнэ. Хоригдолууд наранд хоол ундтай ажидаад ажилын хоног ахиухан авах нөхцөлтэй.

  • З
    Зочин

    Тийм бол өстэй нэг нь очоод л нураачихншд нэг л өдөр ,тийм тэнэг гэнэн юм хийхгүй блгүйдээ😆🤭

  • З
    Зочин

    Unen sh de

    • З
      Зочин

      Ажилладаг уу эсвэл хоригдож байв уу

  • З
    Зочин

    Тэгж л байдаг ш дээ. Ялтан бол ялтан. ХЭҮК ялтаны комисс. Хэүк г татан буулга

    • Z
      Zochin

      Yg unen. Ard irgediinhe tuluu yu ch hiij chadahgui bj dandaa horigliin erh ashig yridag

    • З
      Зочин

      Энэ л үнэн

  • И
    Иргэн

    Бариулсан байхад буруу юу байхад.Ажлын хоног энэ тэрийг нь тооцдог гээ биздээ.

  • З
    Зочин

    Ардуудын дунд оргүй зүйд хэзээч яригддаггүй юм

  • З
    Зочин

    Бариулснаас ялгаагүй мөнгө авна

  • Б
    Батаа

    Аль олон жилийн өмнө яригддаг бсан үнэн бхаа

  • З
    Зочин

    Үнээн

  • З
    Зочин

    энхийг сахиулж ирсэн ахаасаа та одоо юу хийж бна гэхээд генралын хаусыг барьж байна гэсэн хха

  • З
    Зочин

    За манайд бол нотлох нотлуулах гэдэг ийм түвшиний дарга нарт огт өөр үйлчилгээ үзүүлдэг байх шүү.

  • З
    Зочин

    Ха ха хэн нотлох уу.

  • З
    Зочин

    За даа энэ ч үе дамжин хэрэгжүүлж ирсэн дээ хууль зүйн сайд асан Нямдоржоос авахуулаад л 2 муу зуслангийн амбаараа хоригдлуудаар бариулсан гээд цувраад өгнө дөө барилга барьж байсан хоригдол нь амь насаа ч алдаж байсан штээ одоо л төрөл арилжаагүй юм бол ажил хийлгэдэг барилга хувийн орон сууц аж ахуйн ажлуудаа хийлгэдэг нь хэвээрээ л байгаа

    • З
      Зочин

      Сулалсан, хоригдож байгаа хоригдлууд л үнэнийг илчилэх биз ээ ... Хорихын дарга нар хоригдлуудаар үнэ хөлсгүй байшин сав бариулдаг, элдэв ажилд зарцалдаг нь дээр үеэс 'уламжлалтайг нөгөө 'цамцаа урагдтал тэмцсэн' хүн л гэрчилэх болов уу ...

      • З
        Зочин

        Хэхэ