“Brothers” баг Д.Дөлгөөнмөрөн болон бусад 5 тоглогчтой хийсэн гэрээгээ дуусгав

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/09/ariunjargal/800186771_1055223160608146_4803227159820930169_n.jpg

Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн “ZAVKHAN BROTHERS” баг бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж, зургаан тоглогчтой байгуулсан гэрээгээ албан ёсоор дуусгавар болголоо.

Тус баг Д.Дөлгөөнмөрөн, П.Дашдорж, Э.Тулга, Э.Мөнхтулга, Б.Тэмүүжин болон А.Гүрцог нартай байгуулсан гэрээгээ дуусгавар болгосноо албан ёсоор зарлалаа.

Ингэснээр “BROTHERS” багийн ирэх улирлын бүрэлдэхүүнд нэлээдгүй өөрчлөлт орох нь тодорхой болж байна. Харин дээрх тоглогчдын дараагийн баг болон цаашдын карьерын талаарх мэдээлэл одоогоор албан ёсоор зарлагдаагүй байна.