МБХ-ны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар: Оны эцэс болон ирэх онд шатахууны хомсдол үргэлжилж болзошгүй

Хоосон
UBn teamУнших: 1 мин
40
legacy:2026/09/ariunjargal/mbkh.jpg

Монголын Банкны Холбооноос банкны салбарын хагас жилийн тойм болон “Төсөв – Гадаад орчны шок” сэдвээр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МБХ-ны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар шатахууны нийлүүлэлтэд үүсэж болзошгүй эрсдэлийн талаар мэдээлэв. Тэрбээр Орос-Украины дайны нөхцөл байдалтай холбоотойгоор шатахууны нийлүүлэлтэд хүндрэл үүсэж байгааг онцоллоо.

legacy:2026/09/ariunjargal/mokhza.jpg

Украины хилээс 2500 км-ийн дотор байрлах шатахуун түгээх станцууд өмнө нь 5-6 баррель бол одоо 3-2 баррель болж буурсан байна. Мөн ОХУ-ын 89 мужаас 58-д нь шатахууны хязгаарлалт хэрэгжиж байгаа аж. Түүнчлэн ОХУ-д АИ-92, АИ-95 болон дизель түлшний үнэ 37 хувиар нэмэгдсэн талаар мэдээллээ.

Монгол Улсын эдийн засаг дизель түлшнээс ихээхэн хамааралтай. Тухайлбал, уул уурхай, хүнс, ачаа тээврийн салбарын үйл ажиллагаанд дизель түлш чухал үүрэгтэй. Тиймээс дизель түлшний нийлүүлэлт тасалдах, үнэ нэмэгдэх тохиолдолд эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг хэлэв.

Шатахууны хомсдол үүсвэл хөдөө орон нутгаас нийслэлд нийлүүлдэг махны тээвэр тасалдаж, улмаар мах болон хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэлтэй аж. Орос-Украины дайн одоогоор намжаагүй байгаа тул шатахууны нийлүүлэлттэй холбоотой гадаад орчны эрсдэл оны эцэс болон ирэх онд ч үргэлжилж болзошгүй гэдгийг гүйцэтгэх онцоллоо.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    mi

    өөөө өмхий түрэмгийлэгч орос одоо болтол жижгхэн Украиныг ялаагүй бгааму, идда аль олон жил н өмнө 3 хн хоногт чаанамгд явсан яаасийн бол ккк..үхр дүү нар н дайн тулааныг дэмжээд л .уццгаагад бж бгн уу ккк

  • У
    Уншигч

    МБХ буюу Монголын Борчуудын Холбооны дэд тэргүүн Л.Амар гэж үзмэрч байдаг юмуу. Огцруулаач.

  • З
    Зочин

    Бичиж байгаа зүйлээ ядаж нэг удаа эргэж уншдаггүй юм уу бага ангийн хүүхэд шиг юм бичих юм

  • З
    Зочин

    ene elbegdorjiin huuhed u/