Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:tsengeldeh toglolt/24700.jpg
legacy:tsengeldeh toglolt/7622642161264.jpg

Монгол Улсын үнэн зоригт харцага Н.Золбоо үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэх зорилтын хүрээнд “Хачиртай бантан” подкастыг санаачлан мөн өөрөө хөтлөн ажилладаг билээ.

Тус хамт олны зүгээс амжилттай сайн барилдаж байгаа залуу бөхчүүдийг дэмжих, сурталчлах, урамшуулах зорилгоор жил бүр шилдэг 8 аймгийн цолтныг тодруулж, подкастынхаа нэрэмжит “ҮНЭН ЗОРИГТ” шагналыг гардуулахаар болжээ.

Энэхүү шагналыг намрын эхний барилдаанаас сар шинийн барилдаан хүртэл аймаг сумын цолтой болон залуу бөхчүүдийн цуглуулсан чансааны оноог харгалзан эхний 8 аймгийн цолтон бөхөд гардуулах бөгөөд шагналыг тус бүр 1.0 сая төгрөг, дурсгалын зүйлс, Сургалт, шинжилгээний Эрхийн бичгүүд дагалдах аж.