“Э.Эрдэнэцогт өнгөрсөн жилээс хойш гадаадад байгаа тул нас барсан гэх бүртгэл Монголд бүртгэгдээгүй“
ХоосонTurbatУнших: 1 мин
00
Загвар өмсөгч, фитнесс модель Э.Эрдэнэцогт нас барсан гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд цацагдаад буй. Зарим хүмүүс түүнийг сошиалын дайралтад өртөөд амиа хорлочихлоо гэх агуулгыг нь цахим хуудастаа нийтэлсээр байгаа юм.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Э.Эрдэнэцогт нас барсан гэх албан ёсны мэдээлэл бүртгэгдээгүй байгаа аж. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн жилээс хойш гадаадад амьдарч байгаа бөгөөд Монгол Улсын хилээр орж ирээгүй юм байна.
Хэрэв нас барсан бол уг асуудал нь гадаадад буюу Веатнамд болсон байх магадлал өндөр аж.



