Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ

Цагдаагийн байгууллагад өнөөдөр буюу энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дундговь аймгийн иргэн шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн зарын дагуу линкээр нэвтэрч өөрийн хувийн мэдээлэл болох банкны нэвтрэх нэр, нууц үг, утсанд ирсэн 6 оронтой код болох OTP кодоо өгч, данснаас нь 4.820.000 төгрөг алдагдсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Иймд иргэд та бүхэн:
Шатахууны асуултад хамрагдаад шатахууны мөнгө хожоорой гэсэн зар холбоос дээр бүү дар;
Интернет банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код /OTP/-оо бусдад бүү өг;
Шатахуунтай холбоотой байгууллагын нэр, логотой байсан ч мэдээллийг албан ёсны хуудас, сувгаар заавал нягтал;
Сэжигтэй холбоосоор нэвтэрч мэдээллээ оруулсан бол нэн даруй цагдаагийн байгууллага, болон банкны байгууллагад мэдэгдэхийг сэрэмжлүүлж байна.



