Бүлэг хүчингийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох тухай өргөдлийг иргэн Н.Шинэцэцэг санаачилжээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
250
legacy:shinetsetseghohirogch/790385784_1384690896395955_6009199855277119565_n.jpg

Бүлэг хүчингийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох тухай өргөдлийг иргэн Н.Шинэцэцэг санаачилжээ

Тэрбээр "Би ганцаараа бүлэг хүчингийн хэргийн хохирогч биш билээ. Над шиг маш олон хүн байдаг гэдгийг энэ оны нэг сараас хойш харсаар өдийг хүрлээ. Нийгмийн байдал хандлага, хохирсны дараах гүн шокоос болж тусламж авч чадалгүй үлдсэн насаа чимээгүй тарчилж өнгөрүүлдэг хүмүүс 2 оронтой тоонд багтахгүй олон гэдгийг ганцхан би л гэхэд өөрийн хуудастаа ирэх захидлуудаас салбархай ноорхой зүрхээ нэмж урагдтал уншсан.

Хуулийн дагуу хэрэгтнүүдэд ялыг нь үүрүүлэхэд нотолж чадаж байвал нотолгоогоо бариад очиход хугацаа үл хамааран ийм дарагдаж үлддэг онцлогтой, хүнд хэргийг хууль нь шийддэг тогтолцоонд бид шилжих нэн шаардлагатай байгаа. Би ч мөн адил 15 жилийн секунд бүрийг тэсч, арай гэж амьсгалж өдийг хүрчихээд дахиад нэмээд хөөн хэлэлцэх хугацааны хохирогч болмооргүй байна.

Би нэмж хохирохгүй! Тиймд энэхүү өргөдлийг санаачиллаа. Санал нийлэх хүмүүс байвал гарын үсгээ зурж өгөөрэй. Хамтдаа аль эрхтэндээ гэмтэл авч халдлагад өртсөнөөс шалтгаалан айж ичиж нуугддаг байдлаас үүдэн дарагдаж өнгөрдөг, хохирогч нь нэмж дэвслүүлдэг байдлыг дуусгавар болгох бодит алхам хийцгээе. Энэ асуудлыг хөндөж гарын үсгээ зурж өргөдлийг хууль тогтоогчдын анхааралд оруулцгаая" хэмээн өргөдөлдөө бичжээ

Хуваалцах:250

СЭТГЭГДЭЛ (25)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    хөөн хэлэлцэх хугацааг хугацаагүй болгох нь зөв.Хүчингийн хэрэгт хүнд ял оноодог болж байж уг хэрэг үйлдэгдэх нь багасна.Маш хатуу цээрлэл үзүүлэх хэрэгтэй.Маш зөв хууль санаачилсан бн. Гаж донтонгууд эсэргүүцэх байх.

  • З
    Зочин

    Зөв шүү.донтонгуудаас болж эмэгтэйчүүд охидууд хохириох ёсгүй шүү

  • З
    Зочин

    Энэ хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгох хэрэгтэй. Хэрэг үйлдсэн лалрууд гэмгүй өнгөрч болохгүй

  • З
    За больж үз

    Опоо үүнийг далимдуудаад л үнээ тохирч шаалцсан яшканууд хүчиндүүлсэн гээд баахан гэмгүй эрчүүд шоронд орохнээ дээ

  • З
    Зочин

    Нэг л бодлого даалгавартай юм бишүү монгол эрчүүдийг л улаан махны хэрэгт гүтгээд зүтгээд явуулаад байх бололтой эрэгтэй хүүхэдтэй аав ээжүүд маш болгоомжтой хүүхдүүддээ сайн захиж охид хүүхнүүдээс үргэлж хол зайгаа барь гэж захиж байхгүй бол муу ёрын цаг үe болж хэзээ нэгэн цагт хүчин хийсэн гэж гүтгүүлж мэдэх юм байна

    • З
      Зочин

      Битгий хуц

  • Б
    Баянхонгор

    Хүчин мөн юм уу? Биш ш дээ. Хүч хэрэглэж (гар хөлийг нь мушгиж дараагүй, аманд нь алчуур чихээгүй) буюу айлган сүрдүүлээгүй (бэлгийн аумл хийхгүй бол алж хядна гээгүй) бол хүчин биш. Өөрөө үгүй гээд босвол тэд нар босгоод л явуулна. Архидаад дараа нь тэд нартай үнсэлцэж эхлэхдээ юу болох гэж байгааг энэ балай хүүхэн дотроо төсөөлж л байгаа ш дээ. Гараад явбал явах л байсан. "Юу сайхан дур сайхан" гэж зүйр цэцэн үг 1000 жилийн өмнө ч байсан. Энэ хүүхэн хөнгөн хэлбэрийн сэтгэцийн өвчтэй ч байж мэднэ. Ярилцлага өгч байгааг нь хархад цоо эрүүл бишээ. Ядаж байхад сошиалын солиотууд энэ нэг нөхрийг сумлаж өгөх юм. ха ха ха

    • З
      Зочин

      Банзал эрчүүдийн зөв үү, уух юманд нь муужрах хор хийсэн бна

  • З
    зочин

    Энэ хэргийг нуун дарагдуулалгүй тэр дор нь хуулийн байгууллагад хандсан бол энэ бүсгүй 15 жил зовж, шаналахгүй, тарчлахгүй байв. Гэтэл тухайн үеийн СУИС- н захирал Э.Сонинтогос хэргийг нуун дарагдуулж, хүчирхийлэгчдэд диплом олгон төсгөжээ.

  • С
    Сарангэрэл

    Хүчирхийлэлд хөөн хэлэлцэх хугацаа гэж байх учиргүй.Хийсэн ял хэрэгийг биеэр нь эдлүүлэх, жигшээх нь дараа дараагын гэмтэнд жигших сэдэл төрүүлж гэмт хэрэг буурах нөхцөл бүрдэх ёстой.

  • Б
    Б

    Хэрэг хуучирдаггүй гэж манай ард түмэн үзэж ирсэн. Хөөн хэлэлцэх хугацаа гэдгийг устгах хэрэгтэй

  • З
    Зочин

    Хүчингийн хэргээр хэлмэгдсэн хүн шоронгоор зөндөө байдаг гэдгийг бас бодолцох л хэрэгтэй. Нэг эмэгтэйг өөр өөр газар өөр өөр цаг хугацаанд хүчиндсэн гээд шоронд суусан 10 гаруй хүн байдаг гэсэн. Байнга л хүчиндүүлээд байдаг азгүй гар юм уу хаашаа юм. Ер нь бол шантаачилж мөнгө авах гээд өгөхгүй болохоор нь шоронд тэр чигт нь явуулчихсан тохиолдол байдаг шүү. Аливаа юм хэт их туйлширвал муу үр дагавартай.

  • Б
    Батирээдүй

    Дэмжиж байна

  • Д
    Дэмжигч

    Хүчирхүүлсэн гэх ч гэх шиг🤬юу ч бичээд байгаан. Хохирогч нь өөрөө амьдаараа гэрч болчихоод байхад

  • Т
    Туяацэцэг

    Хүчингийн хэрэгт холбогдсон хүн өөрөө эхлээд шоконд орно айна ичнэ тийм болохоор хэзээ ч хандах хугцаагүй байх ёстой👌

  • B
    Basca Feiza

    сайн байцгаана уу. ДЭМЖИНЭ.

  • Д
    ДЭМЖИНЭ

    ДЭМЖИНЭ...БУЗАРУУДад гишгэх газар үгүй шүү

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • C
    Chuluuntsetseg

    demjij bn 100 huvi

  • З
    Зочин

    Бүлэг болон бүх төрлийн хүчингийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгоё

    • З
      Зочин

      Бүлэгээс бусад нь дэмий чамайг хөгширсөн хойно чинь гэнэт нэг авгай энэ намайг хүчиндэж байсан гээд гараад ирвэл яах юм

  • Б
    Б.Гэрэлтуяа

    дэмжиж байна

  • Д
    ДЭЛГЭРНЯМ

    Дэмжиж байна

  • З
    Зочин

    ДЭМЖИЖ БАЙНА.

  • З
    Зочин

    Хөөн хэлэлцэх хугацаа гэгчээр гэмтэн хариуцлагаас мултарч болохгүй