Оройдоо бага зэргийн бороо орно

Нийгэм
BolormaaУнших: 1 мин
00
legacy:boroo boroo/202674707.jpg

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 9 сарын 5-нд говийн бүс нутгаар салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.

2026 оны 09-р сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн ихэнх сумд, Булган, Орхон, Сэлэнгэ, Дорнодын өмнөд, Өмнөговийн баруун болон хойд сумд, Дундговийн баруун сумд, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-12.0 мм бороо, Хөвсгөлийн уулсаар бороо, нойтон цас орно.

Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндий, Орхон голын сав газраар +10…+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21…+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.