А.Ишдоржид 12.1 жилийн ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 6 сек
160
legacy:ишдорж.jpg

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох “Хахууль авсан” гэх хэргийг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн шийдвэрлэжээ.

“Бако констракшн” ХХК нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 15 ортой Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг нэг тэрбум 356 сая төгрөгөөр барихаар болж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан аж.

А.Ишдорж нь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус компанийн захирал Т.Баатарсүрэнгээс эхнэрийнхээ төрсөн дүү н.Отгонбаатарын Хаан банкны дансаар дамжуулан 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон байна.

Дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4.3-т заасан “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан хахууль авсан” гэх заалтын дагуу яллагдагчаар татсан бол Т.Баатарсүрэнд мөн хуулийн 22.5.1 дэх хэсгийн “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлджээ.

Тэгвэл А.Ишдоржийг “Улс төрд нөлөө бүхий албан тушаалтан хахууль авсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 12 жил нэг сарын хугацаагаар хорих ял шийтгэлээ.

Харин Т.Баатарсүрэнг хахууль өгсөн гэм буруутайд тооцон, нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жил хасаж, хоёр жил хорих ял оноосон байна. Ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх аж.

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Игэн29 хоног өмнө

    Шүүх сүрхий болж харагдаж болно.Гэхдээ Гэхдээ энэ Ишдоржид чинь Баатарсрэнгээс авсан 10 саяаас өөр мөнгөгүй болохоор нь ингэж яллаж болохгүйлдээ.Ядаж байхад тэр 10 саяаа Шүүгчид өгөхгүй эзэнд нь буцаагаад өгчихсөн байх юм..Зээлсэнч бай авилга авсанч бай буцааж өгөхгүйгээр шүүгчдээ өгчихгүйдээ.Би бол Ишдоржийг 100 % дэмждэг хүн байгаа юм.Дарга хүнд байх олон сайн чанар тэр хүнд байдаг..

  • Б
    Болд1 сар өмнө

    Их наяд,тэрбумаар хусдаг хулгайчуудаа шийтгээч !!!! Жараахайнуудаа шийтгэж чадах юм даа ????

  • З
    Зочин1 сар өмнө

    Нүүрсний хамгийн гол хулгайч бодьийг нүүрсний сонсголоос авилгаар сугалж, хууль хяналтад шилжүүлэлгүйгээр дарагдуулж баясгалангаас 100 сая доллар буюу 360 тэрбумын авилга авсан энхберия авилгачаа яах гэж байна

  • З
    Зочин1 сар өмнө

    Арай юу 10 саяд 12 жил бас бүх насаар нь эээн ядарсан амьтанд хахуульийн мөнгө өгөхгүй л дээ Их наядаар нь гуссанд ялгүй ааааан

  • З
    Зочин1 сар өмнө

    Авилгачдыг сайн шийтгэжээ болж одоо тэгээд сургамж авахийн болуу бусад авилгачид нь

  • З
    Зочин1 сар өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • Ө
    Өва1 сар өмнө

    10 сая д 12 жил юм бол Тогтохсүрэнд хамги120 жил

  • О
    Отгоо1 сар өмнө

    Харамсалтай байна

  • З
    Зочин1 сар өмнө

    Бусад нүүрсчтдээ гэрбүлээр нь цаазлаж устга

  • Б
    Бурхан1 сар өмнө

    Заа болиоч дээ 10сая аваад 12жилийн чл 4н тэрбумыг шаагаад 40саяаар торгуулаж энтэр ёстой бздуу юмаа нээрээ

  • З
    Зочин1 сар өмнө

    Үйлийн үр хэзээ нэгэн цагт ирнэ гэж саяхан л данхар том хар жип уначихаад данхалзаж явсан эр дээ

  • Х
    хатуу1 сар өмнө

    Бүх хүнд адил үйлчил хууль

  • З
    Зочин1 сар өмнө

    yasan gej aluurchnaas ilyy ugdiin

  • З
    Зочин1 сар өмнө

    Газрийн наймаачин хүний авч байсан газар захирамжийн цуцлаад өөр хүнд өгөөд барилга барьцан байгаандаа хөгийн гар хүн амьны хэрэгт холбогдоод байхаарн хэл ам хийгээгүй хүн чанар зулгаагаад нэмж дэвсээд яахуу гээд

  • З
    Зочин1 сар өмнө

    Тогтохсүрэнгийн авилгын асуудал юу болсон бэ? Яагаад хав дарчихваа.

    • З
      Зочин1 сар өмнө

      urshuugdsun gej duuldsan