Х.Оюунбаяр: Яг юу болсныг хэн ч хараагүй байж нийтээрээ миний үйлчүүлэгч рүү дайрч болохгүй

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 2 мин 14 сек
370
legacy:6cbe8daeb0ea4ccba1be74d453e6564e.jpg

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат энэ сарын 1-ний орой орон нутгийн замд автомашинтай зорчиж явахдаа зам тээврийн осол гаргаж, таван тооны адуу мөргөсөн хэрэгт холбогдсон. Тэрбээр одоогоор эмнэлэгт эмчлүүлж буй. Болсон хэргийн талаар түүний өмгөөлөгч Х.Оюунбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Осол гарах үед ямар үйл явдал болсон бэ?

-Энэ сарын 1-ний 21.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд осол болсон. Хуулийн байгууллага шалгаж байгаа болохоор хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй хуультай. Хэргийн бодит байдал сошиалаар явж байгаа шиг өөрийнхөө эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулан барин, зүгээр явж байсан адуунуудыг дайраад хөнөөсөн гэдгээс тэс өөр үйл явдал болсон. Хуулийн байгууллага шалгаж байгаа хэрэгт хөндлөнгөөс нөлөөлж байгаа юм шиг мэдээлэл задлаад байж болохгүй.

-Л.Чинбат согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх?

-Тухайн осол болсны дараа түргэн тусламжийн машинаар сумын эмнэлэгт хүргэгдэж анхны тусламж аваад, хотод эмчлүүлэхээр эмнэлэг рүү шууд явсан. Сумын эмнэлэг тухайн үед цусны шинжилгээ авсан. Уг шинжилгээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь тогтоогдох байх.

-Хэргийн газрыг яагаад орхиод явсан юм бэ?

-Машины зургийг харсан байх. Яаралтай тусламж авах шаардлагатай болоод сумын эмнэлэг рүү эмнэлгийн машинаар хүргэгдсэн. Орхин явсан асуудал байхгүй.

-Драйгер үлээлгэсэн үү?

-Зам тээврийн осолд хүнд гэмтсэн хүн эхлээд эмнэлгийн тусламж авах ёстой байдаг. Драйгертэй цагдаа хүлээх боломжгүй. Тухайн үедээ сумын эмнэлэгт өгсөн цусны шинжилгээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь тогтоогдох байх.

-Малчны хохирлыг төлөх үү?

-Малчинтай нь тэр даруй өмгөөлөгчийн хувиар ярьж, болсон асуудлыг хэрхэн шийдвэрлэх хүсэлтэй байгааг нь асуусан. “50 сая төгрөг өг, хурдын удмын адуу байсан. Үгүй бол хэвлэлд хандана” гэсэн. Өнөөдөр бас яриад “Мөнгөө өгөх үгүйгээ хэл” гэхээр нь “Өгөх боломжгүй ээ, хуулийн байгууллага шалгаж байгаа. Та өөрөө малаа маллах, харж хандах үүрэгтэй биз дээ” гэсэн чинь өмгөөлөгч нь “20 саяыг авбал ав. Авахгүй бол “300” машины өрөнд орно” гэж дарамталсан ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна. Хэргийн газарт яг юу болсныг хэн ч хараагүй байж нийтээрээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон, харанхуй шөнө засмал зам дээр дүрмийнхээ дагуу явж байсан миний үйлчүүлэгч рүү дайраад байж болохгүй. Малчин хүн малаа маллаж, малынхаа үр шимийг өөрөө авдаг байж, малаа өөрөө хариулж, харж хандах үүрэг гэж байх ёстой. Харанхуй шөнө адуу мал гэнэт зам дээр гарч ирснээс олон жолооч гэр бүл, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон ноцтой зам тээврийн ослууд болдог. Энэ асуудалд малчид маань ч гэсэн хариуцлагатай байх хэрэгтэй гэж бодож байна.

-Л.Чинбатын биеийн байдал одоо ямар байгаа вэ?

-Та бүхэн ослын дараах машины зургийг харсан байх. Биеийн байдал сайнгүй байгаа.

-Мэдээлэл өгч ярилцсанд баярлалаа.

Хуваалцах:370

СЭТГЭГДЭЛ (37)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин29 хоног өмнө

    Гай газар дороос гэж Бие нь гайгүй байгаасай билээ. Харанхуйд мал дайря осолдсон хэрэг их гарах юмаа. Мал амьтан гарах нүхэн гарцууд хийж бусад газаруудийг нь торлож хамгаалмаар юм бишүү

  • B
    Baatar29 хоног өмнө

    Sogtuu, ih hurdtai ywj de uudgui hundee, olon hunii haraal hurchde

  • З
    Зочин29 хоног өмнө

    Malaa hariuldaggui malchinii buruu. Ochnoon hun l shono mal morgoj uhlee. Hen baih ni yamar hamaatai yum

  • C
    Commentchin29 хоног өмнө

    Wtf chi ooroo joloodj bsn bizde hergee uilchlegch ruugee chihej😔 hoorhii uilchlegch gej olon niited orovduulehgee yu???

  • Ү
    Үхмээр л бнда29 хоног өмнө

    Ккк

  • З
    Зочин29 хоног өмнө

    Үхүүл таарна

  • Н
    Наранбаатар29 хоног өмнө

    Чи харсан юмуу?????

  • Х
    Ххх29 хоног өмнө

    Ойлгомжтой байна шүү дээ хар хурдаараа л явсан

  • З
    Зочин1 сар өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин1 сар өмнө

    Зөвшөөрөгдсөн 80 км хурдтай явсан бол энэ осол гарахгүй л байсан байх

  • О
    Оюулзгана1 сар өмнө

    Хар хэл амны хараал хүртжээ хөөрхии..ум сн амгалан блтугай..

  • З
    Зочин1 сар өмнө

    Үлээлгээд шалгах зүрхтэй цагдаа бхгүй бсан даа үлээлгээд согтуу бсан ч эрүүл гэх бх л даа Монголд хууль биш мөнгө хүчтэй л дээ

  • А
    Ахмад1 сар өмнө

    Ийм хүнийг өмгөөлөөд хөөрхий их л мөнгө авдаг байхдаа.мөнгө авахын тулд өргөсөн тангарагаасаа няцаад хуульч хүн мөн үү

  • З
    Зочин1 сар өмнө

    Түргэн үхэж хэл амнаас салмаар юм. Удмаараа л цус бохирдсон бололтой. Охин нь саад болж тэнэгэрлэлэарээ. Шалгарсан

  • З
    Зочин1 сар өмнө

    Ойлгомжтой Мөнгө хүчтэй болохоор буруугүй буруутан цаашлаад машинаа эвдүүлсэн хохирогч болж таарнаа Голыг нь олоод хэллээ би

  • З
    Зочин1 сар өмнө

    замын хоёр талаар мал амьтан орохооргүй тор татах хэрэгтэй. мал амьтны гарцыг тусад нь барих хэргтэй

  • З
    Зочин1 сар өмнө

    Өөр хэн 1н дайрсан бол ингэж бөөндөхгүй л дээ амьд хүнийг ална гэж машинаар хөөж явсан хүнд 5 адуу юү ч биш тэгээд ч согтуурсан үедээ🙏🙏🙏хүн таараагүй нь их юм таарсан бол

  • З
    Зочин1 сар өмнө

    Ихэвчлэн 1 адуу дайрагддаг, гэтэл 5 адуу гэдэг бол өөр юм хэлээд байна.

  • З
    Зочин1 сар өмнө

    Чинбатын тэжээвэр гөлөг байх нээ шинэ баян цээж баян гэдэг л дээ Ланд300 машиныхаа хүч хурдыг шалгаж бас архидан мансуурсан л явж дээ ер нь дээш татаад байгаам биш үү

  • З
    Зочин1 сар өмнө

    Unen unen malchinii buruu

  • З
    Зочин1 сар өмнө

    ямар ч л байсан адуу зам дээр л дайрагдсан бол чинбат байна уу хэн байна буруугүй, мал бэлчээрт байх ёстой болохоос зам дээр байх ёсгүй малчны буруу, машин замаар машин л зорчих ёстой. тэгээд ч 4 хөлтэй адгуус ямар ч муу хүнээс чухал байж болохгүй. адуу дайрсан жолооч хэн байх нь хамаагүй зарчимаа л барих ёстой. тэр хэдэн адуу бэлчээрлэх газар байхгүй байв гэж хэнд ч тохиолдож болох асуудал, харин ч малчин хариуцлага хүлээх хэрэгтэй. малаа хариуллагагүй зам дээр орхисоноос чинбатын оронд хүүхэд хөгшидөө тээвэрлээд явж байсан хэн нэгэн байгаад хүний амь нас хохирсон бол яахав

  • З
    Зочин1 сар өмнө

    Энэ Номингийн аав Чинбат урьд нь бас машинаараа хүн хөөж дайрч бсан биз дээ. Олон тариалангийн сангуудыг идсэн, түүнийгээ төлсөн үү? Охи

  • З
    Зочин1 сар өмнө

    Ж.Энхбаяр ,Женко ,Чинбат 3 олон тооны охин компаниудаар Тариалан эрхлэх санг дампууруулсан.

  • З
    Зочин1 сар өмнө

    Юу ч болсон бэ өгөр Чинбат буруутай. Юу болсныг чи харсан юм бол хөх дэлэнгээ бариулж явж адуу дайруулсан нь тэгээд чи болж байгаа юм уу

  • З
    Зочин1 сар өмнө

    Хэрэг хуучирдагүй гэдэг дээ.Хэдхэн жилийн Чинбат гэдэг нөхөр чинь бас л өөрийнхөө хэдэн адуунаас болж малчидруу машинаар хөөж дайрах гэж байсан биздээ.Энэ хүнд дахиж ямарч байсан хэзээж жолооны ард битгий суулгаарай гэж сануулая.

  • З
    Зочин1 сар өмнө

    Малчин буруутай малчид малаа замын ойролцоо малаа бэлчээж зам тээврийн осол гаргах нөхцлийг бүрдүүлдэг малчдад хуулийн дагуу хариуцлага тооц

  • З
    Зочин1 сар өмнө

    zsss... medeelel ogoh bolomjgui huulitai ch geh shig... tegeed uneniig ni heleech kezdu min

  • З
    Зочин1 сар өмнө

    shal sogtuu hyyhentei yavsan genlee

  • З
    Зочин1 сар өмнө

    Хурд хэтрүүлж яваагүй бол 5 адууг дайрах уу

  • Ч
    Чинбат1 сар өмнө

    Хэрэв зам дээр осол болсон бол малчин буруутай.малаа хариулах ёстой. Ихэнх малчид хурдан удмын энэ тэр гээд бөөн мөнгө нэхэж шүүхэд хандаад эцэст нь өөрсдөө буруутан болж бөөн хохиролд унадаг.ер нь шүүхээр шийдэгдэхэд ихэнх тохиолдолд ялагддаг шүү.архи ууж авгай хүүхэн эргүүлж зугаа цэнгэл хөөцөлдөж явахаар малаа хариулцгаа.

    • З
      зочин1 сар өмнө

      Монголын тал нутагт мал хаа сайгүй л билчиж байдаг. Жолооч нар болгоомжтой явах ёстой. Хурд хэтрүүлсэн үү, согтуу явсан уу гэдэг асуудал үүсэх нь ойлгомжтой!

  • Ж
    Жолоочийн буруу шүү хуулиа унш1 сар өмнө

    Зочин

  • Z
    Zochin1 сар өмнө

    Заа ёстой яаж ч яарч байсан эмнэлэг дээр осолоо байя цагдаа ирээл үлээлгэдэг би сайн мэдэж бна дүү осолд ороол түргэн ухаангүй аваал явахад эмнэлэг дээр ухаан ороол цагдаа үлээлгэсэн эрүүл байснлдаа мөнгөтэй хүн аймаарийн цус бол ёстой худлаа хэнч өгчдийн байлээ даамаа суманд дорн аргална шал согтуу хүний цус хэрэг шийдэгдэхэд эрүүл гээл хүмүүс нь ангайгаал худлаа жаахан яриал өнгөрдийн бнлээ аймаар2 биеэрээ харсан шүү

  • З
    Зочин1 сар өмнө

    50 саяыг өгч чадахгүй учраас асуудал үүчсээ. Нарийн хүүр вэ кк.

  • З
    Зочин1 сар өмнө

    машинтайгаа онхолдоод үхчээсэй ннэ пизда үхчихгүй яавдаа

  • Д
    Дэл1 сар өмнө

    Дараа нь хүн алсан хойн нь харамсах бий дээ эртхэн жоохон ч гэсэн шийтгэж байсан бол хүн алахгүй байсан гээд л

  • А
    Амгаа1 сар өмнө

    Хуулиар бол машины өрөнд орох л байх...Жолооч согтуу байсан нь тодорхой. Тэрийг хэн ч батлахгүй. Газар дээр очсон цагдаа амаа таглуулаад болоо.