М.Батчулууны давж заалдах хүсэлттэй талууд танилцаж, Давж заалдах шүүхэд хүргүүлэхээр болжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2026/08/batchuluunheregten.jpg

Сэтгэцийн өөрчлөлттэй гэх иргэн М.Батчулуун нь ойролцоох айлынхаа жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хутгалан хөнөөсөн байдаг. Улмаар хэрэг нь шүүхээр тогтоогдсон тул өнгөрсөн тавдугаар сарын 6-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноож, чанга дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэхээр болсон юм.

Харин өнгөрсөн наймдугаар сард М.Батчулуун давж заалдах хүсэлтээ шүүхэд гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл холбогдох шүүхийн байгууллагуудаас тодруулахад "Давж заалдах хүсэлттэй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч зэрэг талууд танилцсан тул Давж заалдах шатны шүүхэд хүсэлтийг хүргүүлэхээр болсон. Ойролцоогоор 14 хоног орчмын дараа хүргүүлнэ. Үүний дараа шүүх хурал товлогдоно" гэх тайлбарыг өгсөн юм.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хоёр удаа ниит гурван хүн алчихаад юун давж заалдах вэ. Өчиггүй цаазалвал таарна.

  • З
    Зочин

    хариуцлага хүлээх болохоор сэтгэц нтр ярина,өргөдөл гаргах болохоор цоо эрүүл ч юм шиг

  • З
    Зочин

    Харгис алуурчдад боломж олгохоо болио