“Cobrazera” үндсэн бүрэлдэхүүндээ эргэн нэгдэж, Techno сэлгээнд суулаа

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:tsengeldeh toglolt/791466030_1021038370912903_4215947412521375916_n400x500.jpg

Монголын Counter-Strike 2-ын өнгийг тодорхойлж буй “The MongolZ” баг бүрэлдэхүүндээ дахин өөрчлөлт оруулж, “cobrazera”-г үндсэн тавд эргүүлэн татлаа.

Тус баг сүүлийн үед залуу тоглогчдыг бүрэлдэхүүндээ нэмж, ирээдүйнхээ сонголтуудыг туршиж байсан бол өнөөдөр буюу есдүгээр сарын 3-нд “cobrazera”-г үндсэн бүрэлдэхүүндээ буцаан дуудсан байна. Үүнтэй холбоотойгоор “Techno” сэлгээний бүрэлдэхүүнд шилжжээ.

“cobrazera” өнгөрсөн долдугаар сарын 12-нд сэлгээнд шилжсэн байсан бөгөөд ийнхүү хоёр сар хүрэхгүй хугацааны дараа дахин үндсэн бүрэлдэхүүнд багтаж байгаа аж.

Шинэчилсэн бүрэлдэхүүнээрээ “The MongolZ” есдүгээр сарын 8-нд БНХАУ-ын Сүжоу хотод эхлэх “FISSURE Playground 3” тэмцээнд оролцоно. Нийт нэг сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөх бөгөөд сүүлийн эрхийн төлөөх хаалттай сонгон шалгаруулалтад Монгол, Хятад, Австралийн багууд тоглох юм.

“The MongolZ” дараагийн тоглолтоо есдүгээр сарын 8-ны 13:30 цагт Бразилын “MIBR” багийн эсрэг хийхээр товлогджээ.