С.Цэнгүүн: МАН-д элсээгүй хүн Монголд хэн ч биш гэдгийг С.Молор-Эрдэнэ харуулав

Хоосон
Darisuren
DarisurenУнших: 1 мин 31 сек
120
legacy:2025/10/tss.png

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы тушаалаар Философич С.Молор-Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийг шалгаж эхэлсэн. Улмаар С.Молор-Эрдэнийг 5-12 жилийн хорих ялтай зүйл ангиар шалгаж, 30 хоногийн хугацаагаар цагдан хориод буй.

Дээрх үйл явдлыг УИХ-ын зарим гишүүд эсэргүүцэж, байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "МАН-ын сайдын тушаалаар таалагдаагүй хүнээ маш хурдтай хорих боломжтойг олж харав. Хэдхэн сарын өмнө МАН Төрийн ордон дотроосоо хэдэн их наядын хулгайг бүгд өөрсдөө нотлох баримттайгаар нь ээлж дараалан зарлаж, нэгнээ барьж өгсөн ч АТГ-т шилжүүлэв гээд л хаагдав. Тэр хурдтай ажилладаг шүүх нь яав, АТГ нь яав. МАН-д элсээгүй хүн Монголд хэн ч биш гэдгийг С.Молор-Эрдэнэ харуулав. МАН-д элсээгүй хүнд төр төмөр нүүрээ хэдхэн цагийн дотор харуулдаг учраас эс хүссэн ч бүгд энэ системийн өмнө мөргөдөг гэдгийг энэ үйл явдал нотлов. С.Молор-Эрдэнээс дутахааргүй бодит нүгэлтэй МАН-ын гишүүд биднийг хараад инээд нь хүрдэг биз.

Биднийг нэг хувь хүн зөв буруу эсэх дээр алалцаж байх хооронд 2027 оны нийтийн төсвөө 10 их наядаар нэмж оруулж ирэв. Төртэй ойр байх хүмүүстээ үнэгүй эм, хямдхан зээл, бараг урьдчилгаагүй байр өгнө гэнэ. Чи дуулгавартай, төр засгаа шүүмжилдэггүй томоотой иргэн байвал өгнө шүү дээ. Бас дарга таньдаг байвал. Ингэж 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд бодож сэтгэдэг хүмүүсээ сошиал орчинд дүүжилж, чимээгүй айдаст автсан иргэд болон төрөөс хараат массаараа энэ системээ үргэлжлүүлнэ. Урдаа гоё залуус тавьж нүүрээ угаах ч ул суурь нь мангас гэдгийг ядаж залуучууд нь хараад ойлгоосой.

Монголд хууль нь байхгүй учраас ийм байгаа биш. Харин хуулийг хувийн үзэмжээр хэрэгжүүлдэг систем байгаа учраас шударга ёс ярих боломжгүй байна. Үр дагаварт нь төр улам хүчирхэг болно. Монгол улсын иргэд улам ядуурна, залуус нь улсаасаа дайжна. Ингэж дарангуйлал тогтдог" гэжээ.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Гэмгүй Иргэн1 сар өмнө

    Тэр мэдрэл философч МАН-д хэрэггүй биз дээ. Олон жил донгодож, залуусын толгойг эргүүлсэн хүнийг энэ залуу гишүүнцэр хамгаалаад байгаа юм байна. Монголыг үүх түүхгүй гэж үздэг жагсаалтын гишүүн болтой. Хэнбугай ч эх орныхоо эсрэг түүхийг гуйвуулбал хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх л ёстой. Өөрийгөө дөвийлгөх гээд ядчих юм даа, энэ мэт популист улс төрчид. Залуучуудад сайнаар үлгэрлэж чадахгүй байж яаж төрийн түшээ болох бэ, дээ... Толгой нь эргэчихсэн улс төрч байна шүү.

  • Ц
    ЦЭНГҮҮН1 сар өмнө

    ЭМ ХҮНИЙ 77 МЭХЭЭ ХЭРЭГЛЭН МАН - ЫН С.БЯМБАЦОГТЫН БЭР БОЛЖ ТОМ АРТАЙ БОЛСОН НЬ ҮҮНИЙ ТОД ЖИШЭЭ ГЭРЧ !!!

  • З
    Зочин1 сар өмнө

    Hujaa avgai hujaa Moloriig omoordog.

  • З
    Зочин1 сар өмнө

    Hujaa avgai hujaa coloring omoornoo.

  • З
    Зочин1 сар өмнө

    Толгой нь мал болсон шаар чи Хадмаасаа нүүр буруулж чадах уу?

  • Х
    Хаха1 сар өмнө

    Энэ сартгар авгай жагсаалтаар шургалж орсон баялагын хулгайчын тролл

  • З
    Зочин1 сар өмнө

    За чи болиж үз МАН нэг даргын хүүгийн өвөрт хэвтэж хөхөж байж худлаа наад жүжигээ боль МАН даа ор АНаас зайл ардчилалд чи хэрэггүй боовоо дага.

  • З
    Зочин1 сар өмнө

    ардын намдаа байгаагүй юм шиг авч өгж байнаа хахаха. хадам аав Бямбаадаа хэл инээд хүрчлээ бүр хахахаха

  • З
    Зочин1 сар өмнө

    ene ooroo hentei suuh gd bga gsn bilee kkkkk bvtehgui huuhen

  • Д
    Дэл1 сар өмнө

    Чи хоцор

  • З
    Зочин1 сар өмнө

    Чи ч гэсэн МАН-ы УИХ-ын даргын хүүг сонгож хамтран амьдарч 2 талд мэдээлэл дамжуулж амь зогоож байгаа чинь Монголд хүн байхын тулд хийсэн үйлдэл нь гэж харж байнаа

    • З
      Зочин.1 сар өмнө

      Улс төрийнхөн чинь наанаа бие биесээ шүүмжлээд ,доромжлоод байдаг хирнээ цаагуураа худ ураг болоод явчихдаг юм байна ш дээ.Ай хүний хорвоо гэж ....