УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл маргааш хуралдаж, ээлжит бус чуулган хуралдуулах эсэхийг шийднэ

Хоосон
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
00
legacy:ByambatsogtDARGA/speaker.png

Засгийн газраас өчигдөр 2027 оны улсын төсвийг өргөн мэдүүлсэн. Харин өнгөрсөн наймдугаар сарын 20-нд энэ оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлсэн билээ. УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, төсвийн тодотголоо хэлэлцүүлэхийг шаардаад байсан.

Тэгвэл маргааш УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулган хуралдуулах эсэхийг шийдвэрлэхээр болжээ. Дашрамд, УИХ-ын намрын ээлжит чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийнэ.