Маргаашаас эхлэн нийтийн тээврийн автобуснууд өвлийн цагийн хуваарьт шилжинэ

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 3 мин 21 сек
110
legacy:autobus/цуөу.jpg

Нийслэлийн иргэдийн зорчилт, хөдөлгөөн нэмэгдэж, 2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас есдүгээр сарын 1-ний өдрөөс нийтийн тээврийг өвлийн цагийн хуваарьт шилжүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын захирал С.Баттулгатай өвлийн цагийн хуваарь болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

-Өвлийн цагийн хуваарьт шилжих бэлтгэл ажил ямар шатанд явж байна вэ?

-Хичээл, сургуулийн шинэ жил эхэлж, нийслэлийн иргэдийн зорчилт хөдөлгөөн нэмэгдэхтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээнд ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. Есдүгээр сарын 1-ний өдрөөс өвлийн цагийн хуваарьт шилжихээр төлөвлөж байна. Манай байгууллагын хувьд иргэдийн өсөн нэмэгдэж буй зорчилтын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн автобусны техникийн бэлэн байдал, жолоочийн хангалт, сэлбэг хэрэгслийн нөөц, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байна.

- “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ өвлийн хуваарьт хэдэн автобус, хэдэн чиглэлээр үйлчлэхээр бэлтгэж байна вэ?

-Манай байгууллага нийтийн тээврийн үйлчилгээний 12 чиглэлд нийт 91 автобусаар нийслэлчүүдэд үйлчлэх бэлтгэлээ хангаад байна. Автобусуудын техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг, шалгалт хийж, өдөр тутмын хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай засвар үйлчилгээг үе шаттайгаар хийж гүйцэтгэн, өвлийн улирлын нөхцөлд тасралтгүй үйлчилгээнд гарах бэлэн байдлыг хангаад байна.

-Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор сурагчдын автобусны үйлчилгээний бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Сурагчдын зорчилтын аюулгүй байдлыг хангах нь нийтийн тээврийн үйлчилгээний чухал хэсэг. Энэ хүрээнд сургуулийн зориулалтын 8 автобусанд шаардлагатай засвар үйлчилгээг хийж, техникийн үзлэг, оношилгоонд оруулан 2026-2027 оны хичээлийн шинэ жилд үйлчилгээнд гарахад бэлэн болгосон. Эдгээр автобус 8 чиглэлд үйлчилж, өдөрт дунджаар 1000 гаруй сурагчид үйлчлэхээр бэлтгэлээ хангасан гэж ойлгож болох юм.

-Сургуулийн автобусны үйлчилгээний хувьд аюулгүй байдал, тав тухыг хэрхэн хангаж байгаа вэ?

-Сурагчдыг сургуульдаа аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд голлон анхаарч байна. Автобусуудыг стандартын шаардлага хангасан, цэвэр цэмцгэр, тав тухтай орчинд зорчих нөхцөлөөр хангахын зэрэгцээ салбартаа мэргэшсэн, туршлагатай жолооч нарыг үйлчилгээнд ажиллуулдаг.

-Өвлийн улиралд автобусны хэвийн ажиллагааг хангахад сэлбэг, засвар үйлчилгээний бэлэн байдал чухал. Энэ тал дээр ямар ажил хийгддэг вэ?

-Өвлийн улиралд нийтийн тээврийн автобусны хэвийн ажиллагааг хангахын тулд техникийн бэлэн байдал, засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн нөөц онцгой ач холбогдолтой. Манай байгууллага их багтаамжийн Yutong ZK6116HG загварын 95 автобус, Dongfeng загварын сургуулийн 8 автобусыг өвлийн улиралд тасралтгүй хэвийн ажиллуулах нөхцөл боломжийг бүрэн хангах зорилгоор шаардлагатай сэлбэг хэрэгслийг нөөцлөн авсан.

-Өвлийн улиралд техникийн хувьд юунд илүү анхаарч ажиллах вэ?

-Автобусуудын өдөр тутмын техникийн хяналт, үзлэг үйлчилгээг тогтмол хийж, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй эвдрэл, гэмтлийг тухай бүр илрүүлэн засварлана. Ингэснээр үйлчилгээнд гарч буй автобусны найдвартай ажиллагааг хангах юм.

-Зөвхөн автобусны бэлэн байдлаас гадна хүний нөөц, техникийн ажилтнуудын бэлэн байдлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?

-Өвлийн улиралд цаг агаарын нөхцөл, замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан нийтийн тээврийн үйлчилгээний хэвийн ажиллагаанд хүндрэл үүсэх эрсдэл нэмэгддэг. Тиймээс автобусны техникийн бэлэн байдлаас гадна шаардлагатай сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний нөөц, жолооч болон техникийн ажилтнуудын бэлэн байдлыг хангах ажлыг цогцоор нь зохион байгуулж байна.

-Иргэдийн зорчилт нэмэгдэх энэ үед байгууллагын зүгээс ямар зорилтыг нэн тэргүүнд тавьж байна вэ?

-Хичээл, сургууль эхэлж, нийслэлийн иргэдийн зорчилт хөдөлгөөн эрс нэмэгдэх энэ үед нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, тогтвортой ажиллагаа иргэдийн өдөр тутмын амьдралд чухал ач холбогдолтой. Тиймээс өвлийн цагийн хуваарьт шилжих бэлтгэл ажлын хүрээнд автобусны техникийн бэлэн байдлыг хангах, шаардлагатай сэлбэг хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, жолооч ажилтнуудын бэлэн байдлыг хангах, сургуулийн автобусны үйлчилгээг хэвийн эхлүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

-Цаашид нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлд юунд анхаарч ажиллах вэ?

-Есдүгээр сарын 1-ний өдрөөс өвлийн цагийн хуваарьт шилжихтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн, тасралтгүй зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Бид нийслэлчүүд болон сурагчдад аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхийг нэн тэргүүнд тавин ажиллах болно. Мөн цаашид нийтийн тээврийн үйлчилгээг аюулгүй, найдвартай, соёлтой, хүртээмжтэй хүргэхийн зэрэгцээ иргэд, сурагчдын зорчилтын аюулгүй байдлыг хангаж, үйлчилгээний чанар, шуурхай байдлыг нэмэгдүүлэхэд анхаарна.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зок1 сар өмнө

    Цагийн хуваарь нь гол шүү дээ хө

  • З
    Зочин1 сар өмнө

    өвлийн хуваарь гэхээр ямар байх юм гол юмаа тавихгүй яасийн тэнэг юмаа

  • З
    Зочин1 сар өмнө

    Тэгээд өвлийн цагийн хуваариа тавьдаггүй мал сда юмаа хаха

  • З
    Зочин1 сар өмнө

    өмэнд.ugluu hedees ehlej ywah yum.ehnii awtobus ajliin udur ugluu 6_15 gd ywmaar yum

  • З
    Зочин1 сар өмнө

    Хуваарь нь хаана бна??

  • З
    Зочин1 сар өмнө

    9жаахан өнгөрөал автобус нь явахгүй пизда шүү нээрээ

  • З
    Зочин1 сар өмнө

    Өвлийн цагийн хуваариа бичээчээ

  • З
    Зочин1 сар өмнө

    Өвлийн цагийн хуваарь гэдгээ автобус хэдэн цагаас эхлэн явж хэдэн цагт зогсох вэ? гэдгээ л шууд тавьчих л даа.

  • Т
    Туяа1 сар өмнө

    1. Нийтийн тээврийн автобус Өвлийн цагийн хуваарьт орлоо гээд өглөө хэдэн цагаас оройн хэдэн цаг хүртэл үйлчилдэг вэ? 2. Цагийн лууван дээр автобуснуудаа ариутгаж, суудлын бүрээсийг нь угааж цэвэрлэмээр харагдах юмаа, зарим нэг нь.

  • З
    Зочин1 сар өмнө

    Өвлийн цагийн хуваарь гэж яг юу вэ

    • З
      Зочин1 сар өмнө

      Uwliin tsagiin huwaaria tsagiin heleed rodorhoi medeelel uguuch Etsiin buudal deeree owoorood yrduusuu hudulduggui.5tsagaas hudukxug bolmoor bn