“Ноёд групп“ ХХК-ийн захирал Г.Буяндорж нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр товлогджээ

“Ноёд групп”, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Д.Батжаргал, “Скай тауэр Энхбуян” компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Ууганбаяр, ӨМӨЗО-ы иргэн, “Ахон” компанийн захирал Э.Хурцаа нарт холбогдох хэргийг гурван шатны шүүх хэлэлцсэн ч анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болсон байдаг. Тодруулбал,
-Г.Буяндоржийг "Бусдыг хуурч, хуурамч бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргийг зохион байгуулсан" гэх,
-Д.Батжаргалыг "Уг хэргийг гүйцэтгэсэн" гэм буруутайд тооцсон бөгөөд Г.Буяндоржийг 40 сая, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнөөдөр /08.31/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогджээ.



