С.Молор-Эрдэнийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар шалгаж эхэлжээ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар философич С.Молор-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийг шалгахаар болжээ. Тодруулбал, тэднийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгах нь зүйтэй гэж үзсэн байна.
С.Молор-Эрдэнэ нар нь “Монгол гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй. Чингис хаан ч гэж байхгүй, монгол хүн биш” гэх зэргээр олон нийтийн сүлжээнд илэрхийлж байсан удаатай. Энэ мэт түүний илэрхийлдэг байр суурь нь түүнийг ийнхүү шалгахад хүргэсэн болтой.
Дашрамд дурдахад, тэрбээр ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдээд буй билээ.



