Л.Дөлгөөн: Зээлжих зэрэглэлийн оноонд үүрэн телефоны төлбөр, хэрэглээний төлбөрийн мэдээлэл нөлөөлөхгүй

Хоосон
ОргилмааУнших: 1 мин
30

Зээлийн мэдээллийн сан буюу “Хар жагсаалт”-тай холбоотой асуудлаар Монголбанкнаас мэдээлэл өгч байна. Энэ үеэр Монголбанкны Банкны хяналт шалгалтын газрын Зээлийн мэдээллийн хэлтсийн дарга Л.Дөлгөөн "Зээлийн мэдээллийг хуулийн дагуу хугацаанд нь нийлүүлж байгаад хяналт шалгалт хийх ажил явагдаж байна. Үүний хүрээнд нэн түрүүнд зээлийн мэдээллийг шивж байгаа ББСБ-уудад хяналт шалгалт хийгээд эхэлсэн. Үүний араас банкуудад хяналт шалгалт хийнэ.

Зээлийн мэдээллийг хүлээж авсан даруйд зээлжих зэрэглэлийн оноонд өөрчлөлт оруулдаг болох ажлыг хийж байсан. Улмаар зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлж буй хүмүүст үүрэг даалгавар хүргүүлж ажиллана. Зээлжих зэрэглэлийн оноонд үүрэн телефоны төлбөр, хэрэглээний төлбөрийн мэдээлэл нөлөөлөхгүй. Зээл төлөлтөөс хамаарч, зээлийн мэдээллийг сард нэг удаа өөрчилдөг байсан бол одоо мэдээллийг шууд хүлээж аваад өөрчилнө" гэлээ.