Куминга Лэйкерсийн өндөр үнийн саналаа татгалзаж, Тимбервулвсийг сонголоо

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00

Жонатан Куминга ирээдүйнхээ төлөө эрсдэлтэй сонголт хийж, Minnesota Timberwolves-д нэгдлээ. Тэрбээр хоёр жилийн 13 сая ам.долларын гэрээгээр тус багийн бүрэлдэхүүнд орсон бөгөөд гэрээний хоёр дахь жил нь тоглогчийн мэдлийнх аж.

Куминга илүү өндөр цалинтай саналуудаас татгалзаж, богино хугацааны гэрээг сонгосон. Тухайлбал, Los Angeles Lakers түүнд гурван жилийн 36 сая ам.доллароос дээш хэмжээний гэрээ санал болгосон. Мөн Chicago Bulls, Portland Trail Blazers зэрэг багууд Кумингаг сонирхож байжээ.

Лэйкерсийн санал нь илүү өндөр дүнтэй, урт хугацааны баталгаатай гэрээ байх боломжтой байсан бол Тимбервулвсийн хоёр жилийн гэрээ Кумингад өөрийн тоглолтоороо дараагийн гэрээгээ өөрөө тодорхойлох боломж олгож байна. Тэрээр хоёр дахь жилээ өөрөө сонгох эрхтэй учраас эхний улиралд сайн тоглож чадвал 2027-2028 оны улиралд илүү өндөр дүнтэй гэрээ хийх боломжтой.

Тимбервулвсийн хувьд Кумингаг авсан нь тодорхой зорилготой. Энтони Эдуардс, ЛаМело Болл, Жэйден МакДэниэлс, Руди Гобер гэсэн шинэ бүрэлдэхүүний хамт түүнийг гарааны тавтад багтаан тоглуулах төлөвтэй байгаа аж.

Ингэснээр 23 настай Куминга карьерынхаа дараагийн хуудсыг богино хугацааны гэрээгээр эхлүүлж байна. Түүний хувьд энэ гэрээ санхүүгийн ашиг гэхээсээ илүү өөрийн тоглолтын үнэ цэнийг дахин батлах боломж болж байгаа юм.