Увсын Засаг даргын орлогч С.Анхбаяр: С.Жавхлан гуай өөрөө ирээд уриалаад 2 дуу дуулна гэсэн бол бүгд үзэх байсан байхаа

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
80
legacy:ankhaa.jpg

МУГЖ С.Жавхлан дөнгөж сая өөрийн цахим хуудсаараа "Халимагийн чуулга Увсад тоглолт хийхээр очсон чинь 7-хон хүн очсон байна" хэмээн мэдээллээ. Улмаар тэрбээр "7000 км-ийн цаанаас 40-50 хүн бэлтгэлээ базаагаад очиж байхад Увсчууд та нар ямар балиар сэтгэлгүй, заваан юм бэ. С.Жавхлан сурталчилсан болохоор очихгүй байгаа юм уу. Увсын дарга нарыг солиход өөрийн насаа зориулна. Үнэхээр гомдож байна" хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл уг асуудалд Увсын Засаг даргын орлогч С.Анхбаяр "С.Жавхлан гуай өөрөө ирээд уриалаад 2 дуу дуулна гэсэн бол бүгд үзэх байсан байхаа. Манайхан Жавхландаа хайртай шүү дээ мянга ташуурдуулсан ч. Аймгийн зүгээс элэг нэгтнүүдээ угтаж авсан. Бас үдэж өгнө. Одоо хүлээн авалт хийж байна. Тоглолтын сурталчилгаа хүмүүст хүрээгүй байж мэднэ. Бас намрын бэлтгэл, амралт, хадлан тариа, сургууль гээд анхаарал сарнисан үе таарлаа. Харин төрийн албан хаагчидад хүчээр билет шахаж чадахгүй, уучлаарай" гэжээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 сар өмнө

    Uvsiin zaazuur Anhbayr hurelbaatariin bomboonii us

  • З
    Зочин1 сар өмнө

    Uvsiinhan buzar guilagchinguud

  • З
    Зочин1 сар өмнө

    Zaazuur hochit albayr aluurchin

  • З
    Зочин1 сар өмнө

    Амархүүг очиход бас бөөн юм болоод байл уу? энэ бүтэхгүй цүнх баригч чинь.

  • З
    Зочин1 сар өмнө

    Алс нутгаас зориод очиж байхад аятайхан зохион байгуулалтад оруулаад халимагийн урлагийн арга хэмжээг нь дэмжих байсан юм. Жавхлантай энэ чинь ямар ч хамаагүй шүү! Тэр аймгийн засаг даргын бичсэн зүйл бол ажлаа мэддэггүй хүний үг байна, түүнийг халах хэрэгтэй!

  • З
    Зочин1 сар өмнө

    Орлогч төрийн хүний зангарагтай хариу өгчээ, Жавхлан гуай угаасаа мөхөс хүн одоо жаахан насны юм залгаад эхэлчихэж

  • З
    Зочин1 сар өмнө

    зах зээлийн мөн чанарын тухай ойлголт алга даа. Үзэх албатай юм уу

  • Х
    Халх1 сар өмнө

    Та нар дотороо угаасаа алалцдаг . Сайн алалц